Неосити цогцолбор хотхон нь 1360 хүүхдийн багтаамжтай "Шинэ Монгол-3" сургууль, "Ёкоминэ Монгол", "Бяцхан Монгол" цэцэрлэгүүд, хүүхдийн эмнэлэг, худалдаа үйлчилгээний төв, спорт цогцолбор, цөөрөмтэй ногоон байгууламж, гүйлтийн болон дугуйн зам, авто зам, зогсоол зэрэг оршин суугчдын бүхий л хэрэгцээг хангасан цогц бүтээн байгуулалт юм.
Төслийн тухай
Неосити цогцолбор хотхон нь 2025-2027 онд бүрэн хэрэгжиж, нийт 2400 айлын 22 блок бүхий 100% бүрэн цутгамал орон сууц баригдана. Төслийн хүрээнд 1360 хүүхдийн багтаамжтай "Шинэ Монгол-3" сургууль, "Ёкоминэ Монгол", "Бяцхан Монгол" цэцэрлэгүүд, хүүхдийн эмнэлэг, худалдаа үйлчилгээний төв, спорт цогцолбор, цөөрөмтэй ногоон байгууламж, гүйлтийн болон дугуйн зам, авто зам, зогсоол зэрэг оршин суугчдын бүхий л хэрэгцээг хангасан цогц бүтээн байгуулалт байгуулна.
Боловсролын орчин
Неосити нь “Шинэ Монгол” Эрдмийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны хүрээнд 1360 хүүхдийн багтаамжтай “Шинэ Монгол-3” төслийг хэрэгжүүлж байна. Сургуулийн элсэлтийн 70 хувийг Неосити хотхоны оршин суугчдын хүүхдүүдээс бүрдүүлнэ.
Сургалтын төлбөрийг дундаж орлоготой өрхүүдэд хүртээмжтэй байлгах бодлого баримталж, хүүхдийн боловсролд тэгш боломж олгохыг зорьж байна. "Шинэ Монгол-3" сургуулийн суралцагчдад хямд үнэ, чанартай сургалтыг хослуулан санал болгож байна.
Япон Улсын Ёкоминэ сургалтын хөтөлбөрийн арга барилыг албан ёсоор хэрэгжүүлэгч Ёкоминэ Монгол цэцэрлэг нь хүүхдэд бие болон сэтгэлийн хүчтэй байх насан туршийн зөв дадлыг олгох тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тус цэцэрлэг 2025 оны 11 сард нээгдэх бөгөөд нийт элсэлтийнхээ 70 хувийг Неосити хотхоны оршин суугчдын хүүхдүүдээс хүлээн авна.
Бие чийрэг, билиг их, сэтгэл зөв шинэ Монголын үрсийг “Бяцхан Монгол” бэлтгэнэ. Хүүхдийн бие, сэтгэл, оюуны хөгжлийг мэргэжлийн ур чадвараар тэнцвэртэй хөгжүүлэх зорилготой “Бяцхан Монгол” цэцэрлэг Неосити хотхонд 2026 онд нээгдэнэ.
Ерөнхий төлөвлөлт
Улаанбаатар хотын ХЕТ 2040-д тусгагдсан шинэ суурьшлын цэвэр агаартай бүсэд ирээдүйд үүсэх нийтийн тээвэр, инженерийн дэд бүтцийн гол зангилаа бүхий стратегийн ач холбогдолтой байршилд Засгийн газрын 20 минутын хот концепцод бүрэн нийцэж төлөвлөгдсөн.
Барилгын үндсэн хийц нь төмөр бетон бүрэн цутгамал, эрдэс хөвөн дулаалга бүхий металл фасадтай бөгөөд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эко материалуудыг сонгож төлөвлөсөн.
Орон зайг оновчтой төлөвлөж, нийтийн эзэмшлийн талбайд цөөрөмтэй ногоон байгууламж, авто зогсоол, явган болон дугуйн замтай. Хотхон дотор машин нэвтрэхгүй бөгөөд бүх өрөө нар үзэх давуу талтай.
Айл бүрийг цэвэр агаараар хангах ухаалаг агааржуулалтын систем, ухаалаг хотхоны удирдлагын цогц шийдлүүдтэй. 24/7 хяналт, аюулгүй байдлын нэгдсэн төвтэй бөгөөд оршин суугчдын тав тухыг бүрэн хангасан амьдрах орчин бүрдүүлсэн.
LEED (Leadership in Energy and Environmental Design) гэрчилгээ нь АНУ-ын Ногоон Барилгын Зөвлөл (USGBC) -өөс олгодог, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ногоон барилгын үнэлгээний систем юм. Энэ гэрчилгээ нь барилга байгууламжийг эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, тогтвортой байдлыг хангасан эсэхийг үнэлдэг бөгөөд Неосити нь Монгол улсаас анх удаа хүлээн зөвшөөрөгдсөн орон сууцны төсөл болж байна.
Орон сууцны төлөвлөлт
Орон сууцны төлөвлөлтийг Нео-Модерн интерьер дизайны шийдлийг шингээж, минимал хэв маяг, дэвшилтэт технологиудыг хослуулсан орчин үеийн орчныг бүрдүүлж төлөвлөсөн.
Байгалийн элементүүд болон шинэ үеийн эко материалыг ашигласнаар орон зайг илүү ухаалаг, зөв зохион байгуулалттай, амьдрахад таатай болгосон онцлог давуу тал юм.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Steppe Arena”-ын зүүн урд, хотын төв цэгээс 15км зайд байршилтай.
1.3 км
36.4 км
5.8 км
15.5 км
Бидний мэдээллийг цаг алдалгүй аваарай. Таны
саналыг бид хүлээн авахад үргэлж нээлттэй.
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жуулчны гудамж, Арт Хаус центр, 3-р давхар
Утас: +976 7777 2211
И-мэйл: info@neocity.mn